Урьдчилсан мэдээ - ХАА-ын цаг уур > Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ.
Улаанбуудайн ургацын урьдчилсан мэдээ.
Шинэчлэгдсэн: 2024-12-16 15:56:25
Монгол орны тариалангийн бүс нутгаар 2017 оны 6 дугаар сарын 1-ний статистикийн мэдээллээр 342.4 мянган га-д улаанбуудай тариалсан бөгөөд энэ нь өмнөх жилийн мөн үеийн тариалсан талбайгаас 38 мянган га талбайгаар өссөн байна.
2017 оны улаанбуудайн тариалалт, ургалтын байдал, цаг агаарын нөхцлийн бодит болон цаашдын төлөвт үндэслэн улаанбуудайн ургацыг динамик–статистик загвараар тооцоо хийж үзэхэд:
- Сэлэнгийн Баруунхараа Увсын Баруунтуруунд 5.2 – 8.0 ц/га
- Хөвсгөлийн Тариалан, Дорнодын Халхгол, Төвийн Угтаал, Өвөрхангайн Хархорин орчмын тариалан бүхий нутгаар 8.4 -10 ц/га
- Сэлэнгийн Орхон, Цагааннуур, Ерөө, Булганы Ингэттолгой, Төвийн Эрдэнэсант, Дархан-Уул аймгийн тариалангийн бүс нутгаар 10.1-15.9 ц/га ургац авах төлөвтэй байна.